БНХАУ-ын “Найман зүйлийн журам”-ын талаар

БНХАУ-ын Ерөнхийлөгч, ХКН-ын ЕНБД Си Жиньпин “Шудрага бус, сахилга
хариуцлагагүй байдал, авилга, хээл хахууль зэрэгтэй тэмцвэл нам сүйрнэ
гэдгийг би мэдэж байна. Харин тэмцэхгүй орхивол улс сүйрнэ гэдгийг та
нар мэдэж байгаа” гэсэн байдаг. Уг журам нь хүний эрхийг бүдүүлгээр
зөрчсөн хэмээн зарим судлаач, Олон Улсын Хүний эрхийн байгууллагаас
дүгнэдэг боловч “БНХАУ-ын эрх ашиг нэгдүгээрт” гэсэн байр суурь
баримталдаг гэдгийг Ши Зиньпиний дээрх үгнээс тодорхой харж болно.
Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх
шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах
зорилгоор Монгол Улсын Засгийн газраас удаа дараа баримт бичиг гаргаж,
биелэлтийг шаардсан. Дээрх ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, шударга, ил
тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны
байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгахад
“Найман зүйлийн журам”-аас “Монголын хөрсөнд” нийцэх зарим зүйлийг
“шууд” авч хэрэгжүүлэх боломжтой санагдана.

Ашигласан материал:
– Ван Рун Ли “Хятад улс авилга, хээл хахуулийн эсрэг тэмцлийн илтгэл No
10,12”
– Ван Цун юй “Хятадын авилга, хээл хахуулийн эсрэг тэмцлийн түүх”
– Шилийнгол аймгийн намын хороо ба үзэл суртлын товчооны материалууд
– Байдү олон нийтийн цахим мэдээллийн сүлжээ.

Leave a comment